Завханы COVID-19 халдвартай хоёр иргэн эдгэрсэн нь суманд эмчлэгдсэн анхны тохиолдол боллоо

2021/03/16

Коронавирусийн халдвар авч, Завхан аймгийн Шилүүстэй суманд эмчлүүлж байгаа 6 иргэнээс 2 иргэн эдгэрч, өчигдөр гэрийн тусгаарлалтад шилжжээ. 

Энэ нь халдвар хамгааллын дэглэмийг орон нутгийн онцлогт тохируулан, COVID-19 халдварыг сумын эмнэлэгт эмчилсэн анхны тохиолдол боллоо. 

Одоогийн байдлаар Завхан аймаг руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хязгаарлаад байна. Аймаг дотроо зөвхөн Шилүүстэй сумаас бусад сум хоорондын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.

Эх сурвалж: Завхан аймгийн ЗДТГ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна