Сүхбаатар аймагт 14000 га талбайг хамарсан хээрийн түймэр гарчээ

2021/03/16

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн “Өлзийт” гэдэг газар 14000 га талбайг хамарсан хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, хээрийн түймэр гарсан тухай дуудлага гуравдугаар сарын 14-ний өдрийн 17:35 цагт Онцгой байдлын газар ирсэн байна. 

Дуудлын дагуу холбогдох алба хаагчид очиж, тухайн өдрийн 23.00 цагийн орчимд галыг цурамд оруулжээ. Улмаар гуравдугаар сарын 15-өдрийн 08:00 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн байна.      



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.91.179
    2021/05/26

    Түймрээс сэргийлэх мэдлэгээр шалгалт авдаг болвол. Түймрээс сэргийлж чадна

    Хариулах