30 гаруй настай, сэтгэцийн эмгэгтэй иргэн сураггүй болжээ


Сүхбаатар аймгийн Уулбаян сумын иргэн Б нь гуравдугаар сарын 14-ний өдрийн 20:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болжээ.Тэрбээр 30 гаруй настай бөгөөд сэтгэцийн эмгэгтэй аж.

Түүнийг гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 15-ны 11:05 цагт хүлээн авсан байна.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Уулбаян сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нь хамтарч эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс өчигдрийн 21:30 цагт эрлийн ажлыг түр зогсоож, гуравдугаар сарын 16-ны өдрийн 06:25 цагт дахин эхлүүлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна