Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас энэ сарын 13-ны өдрийн 23:20 цагт ОХУ-аас Баруун бүсийн аймгуудад цахилгаан эрчим хүч нийлүүлдэг С-458 агаарын шугамын 216 дугаар тулгуур багана унаж, Баян-Өлгий, Увс, Ховд аймагт цахилгаан тасарсан билээ. Тэгвэл эдгээр аймгийг цахилгаан эрчим хүчинд холбож дуусжээ.
Энэ талаар Эрчим хүчний яамнаас "Баруун бүсийг цахилгаан эрчим хүчинд холбож дууслаа. 2021 оны гуравдугаар сарын 15-ны 22:40 цагт аваарийг бүрэн устгаж дуусаад, ОХУ-аас хүчдэл авах хүсэлт өгсөн бөгөөд гуравдугаар сарын 16-ны 00:55 цагт ОХУ-аас хүчдэл ирсэн. Гуравдугаар сарын 16-ны 01:11 цагт хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангасан" гэж мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна