Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан шар түвшний дэглэмийг улбар шар түвшинд 14 хоногийн хугацаатай шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингисээс зарим зүйлийг тодрууллаа.
-Нийслэл цар тахлын голомт болж, гамшгийн зэргийг нэг шат ахиулж, улбар шар түвшинд шилжлээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотын бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн хэдэн хувь нь ажиллаж байна вэ?
-Шар түвшинд 23297 аж ахуйн нэгж, байгууллагын 90903 ажилтан, албан хаагч ажиллаж байсан. Энэ нь нийт аж ахуйн нэгж, байгууллагын 92 хувийг эзэлж байлаа. Харин улбар шар түвшинд шилжсэнээр 85 хувь нь ажиллаж байна.
-Бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд энэ тухай мэдээллийг хэрхэн хүргэсэн бэ. Шийдвэрийг хэрэгжүүлэхэд цаг хугацааны хувьд хэр хүндрэл гарсан бэ?
-Нийслэлийн иргэд цар тахлын үед мэдээллийг цаг тухайд нь авч, ажлаа төлөвлөж сурсан байна. Мэдээллүүдийг бид хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон бүх цахим сүлжээгээрээ түгээсэн. Шаардлагатай тохиолдолд манай албан хаагчид утсаар холбогдож байгаа. Шар түвшинд зарим салбарынхан хүчин чадлынхаа 50 хувиар ажиллаж байсан бол улбар түвшинд 30 хувь болгосон. Үйл ажиллагааг нь зогсоосон салбар байхгүй. Жишээ нь, үзвэр үйлчилгээний газар нийт суудлынхаа тооны 30 хувиас хэтрэхгүй иргэдэд үйлчилж байна.
-Шийдвэрийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих вэ?
-Шар түвшинд байхад өргөн хүрээтэй шалгалт хийсэн. Нийслэлийн Захирагчийн ажлын алба болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан хаагч нар хэм хэмжээнийхээ хүрээнд шалгалтууд хийж, түгээмэл зөрчлүүдийг илрүүлсэн. Тухайлбал, QR код байршуулаагүй, хүн хоорондын зай бариулаагүй, халдваргүйжүүлэлт хийгээгүй гэх мэт зөрчил илэрч байлаа. Тоо дурдвал, нийт 60741 аж ахуйн нэгж, байгууллагад тусгай нөхцөл шаардлагуудыг хүргэн, сурталчлан, хэрэгжилтэд хяналт тавьж 4106 зөрчил илрүүлэн, 2580 зөрчлийг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн.
-Аж ахуйн нэгжүүд дэглэмээ хэрхэн мөрдөж байна вэ. Үйл ажиллагааг нь зогсоосон байгууллага байгаа юу?
-Удаа дараа зөрчил гаргасан, зөрчлийг нь сануулсаар байтал арга хэмжээ аваагүй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналаа холбогдох байгууллагад хүргүүлж байна. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагааг нь зогсоосон байгууллага байхгүй. Иргэд, аж ахуйн нэгжийн олонх нь халдвар хамгааллын дэглэмээ хангаж, бидний шаардлагыг биелүүлэн ажиллаж байна.
-Нийслэлийн зүгээс аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр ямар ажлууд хийж байна?
-Төр засгаас тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Бид ч мөн бизнес эрхлэгчдийг дэмжин, хөл хориог бага тогтоож, хүнд суртал гаргахгүйгээр ажиллуулах үүрэг, чиглэлийг холбогдох байгууллагад өгсөн. Мөн орлогогүй иргэдэд хүнсний тусламж үзүүлж байна. Нийслэлд бизнес эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжид өөрсдийнхөө бололцоо, хэмжээнд тусламж, дэмжлэг үзүүлэхээр бүх талын арга хэмжээ авч, ажиллаж байна.
-Хэрэгжилт ямар байгаа вэ?
-Мэдээж амьдрал дээр хэрэгжихэд тодорхой хэмжээний хүндрэлүүд үүсдэг. Бид үүнийг шийдэхийн тулд гомдол хүлээн авах утас ажиллуулж байна. Иргэдийн гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа. Гэвч харамсалтай нь хүн бүрд шууд хүрч ажиллаж, засаж, залруулж чадахгүй байна.
-Хүнсний тусламж үзүүллээ гэлээ. Гэвч төрийн албан хаагч хүнсний тусламж авч байна гэх мэдээлэл гарсан. Хүнсний тусламж зорилтот бүлэгтээ хүрч байгаа эсэхэд хэрхэн хяналт тавьж байна вэ?
-Ийм асуудал мэр сэр гардаг. Бид тэдгээр хүмүүсийг илрүүлж, арга хэмжээ авч байгаа. Аль болох шат шатанд хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх, хороо, хэсгийн ахлагч гэх мэтчилэн хүмүүст тодорхой чиглэл өгч байгаа. Цаашид ийм асуудал гаргахгүй байх тал дээр өргөн хүрээтэй ажил зохиож, иргэдийг мэдээллээр хангаж ажиллана.
- PCR-ийн шинжилгээ өгье гэхээр цаг нь дуусчихсан, утсаа авдаггүй гэх мэт гомдол их гарч байна. Үүнийг шийдвэрлэх тал дээр хэрхэн ажиллаж байна?
-"Нэг хаалга-Нэг шинжилгээ" үр дүнтэй хэрэгжсэн. Хөдөө орон нутаг руу зорчих, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээс шинжилгээ авах зорилготойгоор дүүрэг бүрд PCR шинжилгээний цэг ажиллуулж байгаа. Харамсалтай нь, байгууллага бүр PCR шинжилгээ шаардаж, ачаалал нэмсэн. Бид үүнийг шийдэхээр шинжилгээний цэг, хүн хүчээ нэмсэн. Хүн бүр PCR-ийн шинжилгээнд хамрагдах шаардлагагүйг иргэд ойлгох хэрэгтэй. PCR шинжилгээ өгсөн нь халдвар авахгүйн баталгаа биш. Гол нь амны хаалтаа зүүж, гараа угааж, хүн хоорондын зайгаа барих хэрэгтэй. Хүндэтгэн үзэх шалтгаантай болон хөдөө орон нутаг руу зорчих иргэд л PCR шинжилгээ өгөх шаардлагатай.
- PCR-ийн шинжилгээг төлбөртэй авна гэдэг мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Энэ асуудал яригдсан. Улс орныг хамарсан цар тахлын үед шинжилгээг төлбөртэй авах нь зохимжгүй, хуулиараа хориотой.
-Вакцинжуулалтын хэдэн цэг ажиллаж байна вэ?
-44 цэг ажиллаж байна. Хувийн хэвшлийн эмнэлгүүд, хөдөө орон нутгийн эмч нарыг дайчлан, цаашид цэгийн тоог нэмэхээр төлөвлөсөн. АстраЗенекагийн хоёр дахь тунг 56 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 10 хавьцаа хийнэ. Синофармын хоёр дахь тунг дөрөвдүгээр сарын 6, 7-ны орчим хийхээр байгаа.
-Эмч нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлэхэд хэрхэн анхаарч байгаа вэ?
-Энэ асуудлыг УОК, НОК дээр хөндөж, резидэнт эмч нарыг дайчлан ажиллуулж, илүү цагийн мөнгө, хоол, хүнсний асуудлыг шийдэж байна. Мөн амралтын асуудлыг ч ярьж байгаа. Эмч нар 24 цагаар ээлжилж ажиллаж байна. ЭМЯ, УОК эрүүл мэндийн ажилтнуудаа нэг өдөр амраая гэх зүйл ярьсан. Гэхдээ вакцинжуулалтын ажлыг алдагдуулахгүйгээр, сэлгээд ажиллуулна.
Эх сурвалж:www.polit.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.219.190
энэ төр засаг мэдэл байна уу. нэг юм хэлдэг доодуул нь өөрсдийнхөө дураар өөр юм хийдэг. цар тахлыг далимдуулж бөөн бизнес
Хариулах122.201.21.76
орхон аймаг мёдипаст одоо өнөөдөр. 35000 мянгаар авч бна..мёдипас эмнэлэгийг УБҮйлдвэр улсын хөрөнгөөр барьчаад. найз нөхөд ах дүүдээ хулгайн журмаар. бараг бэлэглэж. өгсөн дөө.энийг АТГ. шалгуулмаар. л бна. иргэдээ
Хариулах203.23.49.205
2р эмнэлэг 83450 төгрөг гэж байна лээ шүү PCR шинжилгээ өгхөд
Хариулах202.126.88.187
Huvsguld psr turgewchilsen ali ali ni 25000-r tulburtei awch bgaa shuu dee huuli ni haana heregjeed bgan be
Хариулах192.82.88.189
Эрдэнэт 3. 30нд түргэвчилсэн шинжилгээг 35000 авч бна энэ нь 24н цагийн хүчинтэй гэнэ тэгсэн хэрнээ орон нутагруу гаргахгүй гэнэ онцгой байдал нь шинэжилгээ авч бга хүмүүс нь гаргана гэж шинжилгээ хүмүүсээс аваад байх юум явж бга машин байхгүй 35. 0 энэ хүмүүсийн аль нь ингэж хармаалаад бгааг ойлгохгүй юумаа арай л хэтэрхий юум гэр орноосоо хол яваа хүмүүс замдаа хоосон явчихаас шинжилгээгээ өгөөд эрүүл бол явна гэсэн бодолтой зардлаа үлдээгээд байдгаа шавхаад шинжилгээ өгөхлээр ийм л бна тэгсэн хэрнээ төр засаг нь шинжилгээ үнэгүй өгнө гэх хаанаа хэн нь энэ мөнгийг халааслаад бна вэ энэ орон нутагийнхан даа хэлж арга хэмжээ аваасаа
Хариулах192.82.73.14
Хотын дарга орлогч гээд нөхдүүд минь ам ажил хэлж байгаа чинь зөрөөд байна ажлаа сайн хийлдээ! Өвчин тахлаар далимдуулж ард түмнээ шулаад байгаа хүмүүс ААН, байгууллагыг хатуу арга хэмжээ авч ажиллаач!
Хариулах202.126.90.142
Tegeed yagaad tulburtei avaad baigaa um be?
Хариулах202.9.40.3
Интэрмeд эмнэлэг 98мянгаар авч байгаа нь хуульд нийцэх үү
Хариулах103.212.118.11
Биеийн тамир спортын улсын хороонд 98000 төгрөгөөр авч байсан та нарын ам ажил чинь зөрөөд байна
Хариулах202.126.89.152
Эрдэнэт рүү ороход нэг шинжилгээг 25000 төгрөгөөр авч байсан. 2сарын 20нд
Хариулах103.140.11.184
Tiim bol emnelguudee hyanaach zarim neg ni uvchinguur biznes hiigeed intermed
Хариулах66.181.161.52
Shaana biz
Хариулах103.212.119.195
2 сарын өмнө Интермедийн хашаан дотор машинтай оруулаад 32 000 тө авч байсан. Одоо 150 000 тө болсон юм уу? Яасан их шунал вэ? Энэ эмнэлгийн эзэд нь хэн бэ?
Хариулах202.126.88.183
Дундговь аймагт бас 25000 төлбөртнй авч байгаан байна энн зөвүү.
Хариулах202.126.90.142
Шал худлаа хувийн эмнэлэг төлбөртэй л авч бна гэсэн дээ тэгвэл болиулаач ээ
Хариулах192.82.80.127
Дорноговь аймаг УБ хотоос ирж бга бүх хүнээс 25000 шинэжилгээ авж бна энэ одоо хуульгүй аймаг уу
Хариулах202.179.27.111
Интер мед дээр 98000 төгрөгөөр авч байгаа шүү. Хууль бус юм зогсоогооч ээ. Иргэд орон нутаг руу явах зайшгүй ажилтай учир PSR шинжилгээ хийлгэх болоход улсын шинжилгээний газрууд нь ажиллахгүй учир интер мед дээр өгдөг харин тэр шинжилгээг хууль цагдаа нар зөвшөөрөхгүй бсан шүү
Хариулах150.129.143.70
Интермед төлбөртэй авч байгаа.
Хариулах202.126.89.93
nalaih tulburtei awaad bn shvv
Хариулах202.9.46.233
Замын Үүдэд түргэвчилсэн. шинжилгээ нь одоо хорин таван мянгаар аваад байх юм. Энэ одоо болимоор юм аа
Хариулах202.9.46.226
Хуулиараа хориотой
202.126.89.28
intermed 1 hunii 150000- aar avsan shuu dee hudlaa medeelel bicheed
Хариулах