Хөвсгөлд батлагдсан 7 тохиолдлын 1-р хавьтал 296, дам хавьтлын 465 хүн байна


Хөвсгөл аймагт коронавирусийн батлагдсан 7 тохиолдолын 1-р хавьтагч 296, дам хавьтагч 465 байна гэж тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Гэрийн тусгаарлалтад 700 хүн байна. 

Гурав хоногийн өмнө тус аймгийн Цэцэрлэг суманд халдварын 7 тохиолдол бүртгэгдсэн. Тус суманд эмч нарын баг ажиллаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний журмын дагуу тээвэрлэн авч ирж, нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт эмчилж байна. Батлагдсан тохиолдлын

  • 5 нь/71 хувь/ 20-45,
  • 2 нь 13-аас доош насны хүүхэд байгаа бол 4 буюу 58 хувь нь эмэгтэйчүүд байна.
  • 5 хүний биеийн байдал хөнгөн байгаа бол,
  • 2 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Эмчлүүлэгчдийн 6-д нь шинж тэмдэг илэрсэн бол нэг хүн шинж тэмдэггүй байна. 

Ядрах ханиалгах, толгой, хоолой өвдөх, цэр гарах шинж тэмдгүүд илэрч байна.  Цэцэрлэг сумаас буюу хол газраас тээвэрлэгдэж ирсэн тул ихэнхэд нь ядрах сульдах зовиур ажиглагдаж байна. Нэг хүний үнэрлэх амтлах мэдрэмжид өөрчлөлтөд орсон. Архаг хууч, өвчтэй хүн байхгүй. Лабораторийн болон бусад шинжилгээнүүдийг хийж байна гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна