ХӨСҮТ-ийн захирлаар хурандаа Л.Баттөр томилогджээ

2021/03/20

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар Л.Баттөрийг томилжээ. Л.Баттөр нь хүний их эмч, анагаах ухааны доктор, дэд профессор, хурандаа цолтой юм. 

Боловсролын байдал:

  • 1995-2001 АШУҮИС
  • 2009 Япон улсын Токүшимагийн их сургуулийг Харшил, дархлаа судлалаар 
  • 2012 Манчестерын их сургууль

Ажилласан байдал:

  • 2010-2012 онд "Ач" анагаах ухааны их сургуулийн Сургалтын албаны дарга
  • 2012-2016 онд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Дэд захирал
  • 2016-2020 онд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Ерөнхий захирал
  • 2020 оны аравдугаар сараас АШУҮИС-ийн Дэд захирлаар ажиллаж байгаад

Нэмэлт мэдээлэл хүргэхэд ХӨСҮТ-ийн даргаар ажиллаж байсан Д.Наранзул өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэх мэдээлэл байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.114
    Өчигдөр

    төрийн тусгай хамгаалалтын эмнэлэгт 4 жил ажиллаад хурандаа болсон юмуу

    Хариулах