Танилц: Халдвар тархах өндөр эрсдэлтэй хороод


Нийслэлийн онцгой комиссын “Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлэг” гуравдугаар сарын 6-наас хойш батлагдсан халдварын 1289 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэжээ. Улмаар орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсныг хүргэж байна. Тус бүлгийн "Ковид-19" халдварын тархалтын идэвхжилтийн тооцооллоор доорх хороодын нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй  байгаа юм. Үүнд:

- Чингэлтэй дүүргийн 6, 13, 14 

- Сүхбаатар дүүргийн 1, 2, 6, 9, 10, 11, 15 

- Баянзүрх дүүргийн 5, 8, 14 ,16, 18, 25, 26, 27, 28 

- Хан-Уул дүүргийн 1, 15, 16, 21 

- Баянгол дүүргийн 4, 5, 24, 25 

- Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 18, 19, 35, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт халдварын төв голомттой байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна