Э.Тэмүүлэн: 10 хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна

Х.Есү
2021/03/21

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Сүүлийн хоногт 9520 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хийхэд 170 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 4976 болж байна.

Сүүлийн 24 цагт гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Дотоодын халдварын 170 тохиолдлын 168 нь Улаанбаатарт, Төв аймагт 2 тохиолдол бүртгэгдсэн.

10 хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:

БЗД-ийн 23 дугаар хороо,

БГД-ийн 1 дүгээр хороо,

СХД-ийн 3, 18, 25,34, 39 дүгээр хороонд байна.

Сүүлийн хоногт 126 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3477 боллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна