ЭМЯ: Коронавирусийн 210 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Өчигдөр 10 цаг 59 минут

Коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. 

Өнгөрсөн 24 цагт улсын хэмжээнд 16 лабораторид 1049 шинжилгээ хийж, 210 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Улмаар дотоодын халдварын тоо 5186 болсон байна. 

210 тохиолдлын 206 нь Улаанбаатарт, гурав нь Хөвсгөл аймагт бүртгэгджээ. Нэг тохиолдол зөөвөрлөгдсөн байна. 

Шинээр халдвар авсан хүмүүсийн 185 нь ойрын хавьтал байсан бол 25 хүний халдварын эх уурхайг тодруулахаар ажиллаж байна. 

Энэ хугацаанд 129 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд эдгэсэн нийт хүний тоо 3606 болжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна