Вакцин хийлгээд хөл нь мэдээгүй болсон гэх хүний өвчний шалтгааныг эмч нар судалж байна

Өчигдөр 12 цаг 22 минут

Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн иргэний хөл нь мэдээгүй болсон талаар мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байгаа. Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан "Одоогоор дэлхийн 161 улсад 392 сая тун вакциныг хийгээд байгаа бөгөөд вакцин хийлгэсний улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй. Мөн саажилт үүссэн гэсэн мэдээлэл байхгүй. Вакцины заалтыг судалж үзэхэд бас тийм зүйл бас л байхгүй байна. Тухайн хүний өвчний шалтгааныг эмч нар судалж байна. Вакцин хийлгэсэн хүмүүсийн биед ямар хариу урвал гарч байгааг ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаныхан бүртгэж байгаа. Эхний судалгааны үр дүнгээс харвал нийт вакцин хийлгэсэн хүмүүсийн 40 хувьд хариу урвал илэрч байна. Вакцин хийлгээд хариу урвал илрэх нь сайн гэж шууд ойлгож болохгүй. Тухайн хүний дархлааны онцлогоос хамаарна" хэмээлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.143.83
    Өчигдөр

    Гол нь вакцин хийлгэсэн тэмдэглэл бхгүй бга нь ямар учиртай юм бол ?

    Хариулах