ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Дуучин Д.Болдыг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаагаа мэдэгдсэн. Яагаад түүнийг эрэн сурвалжилсан юм бэ?
-Дуучин Д.Болдын тухайд Хан-Уул дүүргийн шүүхээс иргэний журмаар нэхэмжлэлтэй эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгасан. Журмын дагуу бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй байгаа тохиолдолд эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгадаг. Үүний дагуу эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж дуучин Б.Болд өөрөө ирж уулзаад энэ ажиллагаа зогссон.
-Цагдаагийн энгэрийн камерыг олон нийтэд цацсан нь багагүй шүүмжлэл дагуулж байна. Ямар тохиолдолд цагдаагийн энгэрийн камерын бичлэгийг олон нийтэд үзүүлдэг юм бэ?
-Цагдаагийн байгууллага дотоод үйл ажиллагааныхаа журмын хүрээнд зам дээр үүрэг гүйцэтгэж байгаа болон дуудлагын дагуу ажиллаж байгаа цагдаа нартаа энгэрийн камер ашиглуулдаг. Бичлэг хийх нь бол хууль зөрчсөн үйлдэл биш. Энгэрийн камерын бичлэгийг прокурорын зөвшөөрлөөр ил болгодог. Харин энэ бичлэг яагаад цацагдсан асуудлаар ЦЕГ-ын дотоод хяналт шалгалт албаны шалгалтаа хийж байгаа.
-Эмэгтэйчүүд нэгнээ дарамталж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юу?
-Бичлэг анх тавигдсан иргэний хаягаар шалгалт хийсэн. Багануур дүүрэгт энэ асуудлыг шалгаж байгаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна