Чингис хаан одонг 2005 оноос хойш их эзэн Чингис хааны мэндэлсний ой, "Монгол бахархлын өдөр" буюу жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнд олгож ирсэн. Харин цар тахлын улмаас өнгөрсөн онд энэхүү шагналыг олгоогүй юм. Тиймээс монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Хөдөлмөрийн баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаад Чингис хааны одон олголоо.
Чингис хаан одонг дараах эрхэм, нэр хүндтэй хүмүүст олгоод байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна