Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо /2021.03.22/ Төрийн ордонд вакцинжуулалтын Ажлын хэсэгтэй хуралдаж байна.
Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссыг өнөөдөртөө багтаж хуралдах үүрэг, чиглэл өглөө. Ингэхдээ "Шийдвэр гаргахдаа эрүүл мэнд, эдийн засаг, вакцинжуулалтын нийлүүлэлтийг түргэсгэх, иргэдээс мэдээлэл нуухгүй, хөл хорио тогтоох бол эрт мэдээлэх хэрэгтэй" гэдгийг тодотгожээ.
Тэгвэл Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу өнөөдөр Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Улсын Онцгой комисс хөл хорио тогтоох эсэх асуудлаар хуралдаж байгаа юм. Одоогоор хэдэн цагаас хуралдах нь тодорхойгүй байна. Энэ талаар манай сайт мэдээлэх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.182
Odoo hul horio togtooh shaardlaggui.e! yagaad gevel Ediin zasag uls ornii sanhuu tusuv! ded butets! olon asuudal bna! nuhtsul baidal hetsuu baigaag oilgoj bna ! tegehdee eruul haldvar hamgaalaltiig saitar saihij baival! uuniig davj garch chadna.
Хариулах192.82.71.206
Одоо болио үр хүүхэд гэр орондоо очоогүй 4 сар болж байна нэг нь нээхээр нөгөөх нь хаачихаар яаж гэрлүүгээ явах юм бээ үнэхээр туйлдаж байна
Хариулах