УОК-ын өнөөдрийн хуралдаанаар гамшгийн улбар шар түвшинг хэвээр нь үлдээхээр шийдвэрлэлээ. Уг шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг нар нийтэд мэдээлсэн. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Халдвар илэрсэн байршлуудад хэсэгчилсэн хөл хорио тогтооно гэсэн. Улаанбаатар хотын хэдэн хороо эрсдэлтэй байна вэ?
Шадар сайд С.Амарсайхан: Баянзүрх дүүргийн 16, 26 дугаар хороо, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо зэрэг хороо, дүүргээрээ голомтолсон төлөв байдал ажиглагдаж байгаа учраас хэсэгчилсэн хязгаарлалт хийж байгаа. Цаашдаа ч зохих хэмжээнд хийнэ.
-Коронавирусний халдвартай иргэнийг гэрээр эмчлэх тооцоо, судалгааг хэрхэн хийсэн бэ?
Шадар сайд С.Амарсайхан: Гэрээр эмчлэх, тусгаарлах түр журмыг баталсан. Аль болох хөнгөн, шинж тэмдэг багатай, хүндрэл өгөөгүй хүмүүсийг гэрээр тусгаарлаж, эмчилнэ. Ингэхдээ иргэн өөрөө хүсвэл тусгаарлалтын байранд байж болно. Цаашдаа илүү хүндрэх магадлалтай, шинж тэмдэг илэрч байгаа эрсдэл өндөртэй бүлэгт анхаарч, эрүүл мэндийн байгууллагуудад тусгаарлана.
-Улсын хэмжээнд коронавирусний халдвартай иргэдийг хүлээн авах орны хүрэлцээ хангалттай байгаа юу?
Шадар сайд С.Амарсайхан: Өнөөдрийн байдлаар 1000 гаруй ор нөөцөд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.156
1000 ор яах вэ...ХӨСҮТ-д ажилладаг эмнэлгийн ажилчдынхаа ажилласан илүү цагийн мөнгийг нь ярьсан ёсоороо хурдхан өгчихөөч... Хэрвээ өгч чадахгүй бол илүү цагаар ажиллуулахаа болиод, хэвийн горимоор нь ажиллуул... ЭМЯ үүнийгээ мэдмээр юм даа.
Хариулах