ШУУРХАЙ: Дархан-Уул аймагт "Ковид-19"-ийн 3 тохиолдол батлагдлаа

Өчигдөр 23 цаг 11 минут

Дархан-Уул аймагт "Ковид-19"-ийн 3 тохиолдол батлагдлаа. Тодруулбал Дархан сумаас 1 иргэн, Шарын гол сумаас 2 иргэний PCR шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ.

Өвөрхангай аймагт сувилалд хэвтэж байгаад энэ сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймагт ирсэн 17 иргэн байгаагаас 3 иргэнээс ийнхүү халдвар илэрлээ.

Эдгээр 17 иргэний 3 нь Дархан суманд, 14 нь Шарын гол суманд тусгаарлагдаж байгааг АОК-оос мэдээллээ.

Үүнтэй холбоотойгоор Шарын гол сумаас орох, гарах хөдөлгөөн хязгаарлагдахаас гадна тус сумын хэмжээнд хэд хэдэн үйл ажиллагаа хаагдахаар болжээ.







Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна