Коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн 24 цагт улсын хэмжээнд 16 лабораторид 12326 шинжилгээ хийхэд 206 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Улмаар дотоодын халдварын тоо 5392 болсон байна.
206 тохиолдлын 191 нь Улаанбаатарт, Дархан Уул аймагт долоо, Хөвсгөл аймагт нэг, Увс аймагт хоёр, Төв аймагт гурван тохиолдол бүртгэгдсэн. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байсан хоёр эмнэлгийн ажилтан өвчилсөн.
Энэ хугацаанд 152 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд эдгэсэн нийт хүний тоо 3758 болжээ. Завхан аймгийн Шилүүстэй суманд дөрвөн тохиолдол эдгэрсэн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна