Нийслэлд өчигдөр дархлаажуулалтын 43 цэгт 104 багийн 732 эмч, ажилтан ажиллаж, 20:00 цагийн байдлаар 12573 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ. Ингэснээр Улаанбаатар хотод 218400 иргэн COVID-19 эсрэг вакциндаа хамрагдлаа. Харин Өмнөговь аймгийн 12 суманд 5044 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. Монгол Улсын хэмжээнд дархлаажуулалтад хамрагдсан хүний нийт тоо 223444 боллоо. Харин өнөөдөр дархлаажуулалтын 42 цэгт 708 эмч, ажилтан ажиллаж, 10 мянган хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна