Дархан-Уул аймагт "Ковид-19"-ийн нийт 7 тохиолдол батлагдлаа. (2021.03.23)
Тодруулбал өчигдөр буюу 3-р сарын 22-ны өдөр халдварын 3 тохиолдол батлагдаад байсан бол өнөөдөр нэмж 4 тохиолдол батлагдсанаар нийтдээ "Ковид-19"-ийн 7 тохиолдол шинжилгээгээр илэрлээ.
Дархан сумаас 2 иргэн, Шарын гол сумаас 5 иргэний PCR шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ.
Өвөрхангай аймагт сувилалд хэвтэж байгаад энэ сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймагт ирсэн 17 иргэн байгаагаас 5 иргэнээс ийнхүү халдвар илэрлээ.
Үүнээс гадна Өвөрхангай аймгийн сувилалд эмчлүүлж байгаад 3-р сарын 12-нд Дарханд ирсэн гэр бүлийн 2 иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Тухайн гэр бүлийн 2 иргэнээс хамааралтай ойрын хавьтлын 139 иргэн байгаа бөгөөд тэднийг тусгаарлан шинжилгээнд хамруулах ажил хийгдэж байна.
Тус иргэд 3-р сарын 12-нд Дарханд ирснээс хойш Дархан Номин худалдааны төв, олон нийтийн бусад газраар явсан бөгөөд Наурызын баяр тэмдэглэж олон хүнтэй хавьтал үйлджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна