"Дархан аймагт халдвар нэмж батлагдвал зарим үйл ажиллагааг хязгаарлана"

16 цаг 35 минутын өмнө

Сүүлийн 24 цагийн хугацаанд Дархан-Уул аймагт коронавирусийн халдварын долоон шинэ тохиолдол бүртгэгджээ. Тус аймагт үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдээлэл өглөө.

Тэрээр "Өвөрхангай аймгийн Хужирт сумын сувилалд хэвтэн эмчлүүлж байгаад өчигдөр шөнө 03.00 цагт Дархан-Уул аймагт ирсэн иргэдээс халдвар илэрлээ. Нийт 10 иргэн буюу есөн том хүн, нэг хүүхэд ирсэн. Одоогийн байдлаар таван том хүний өвчлөл батлагдсан. Эдгээр хүмүүсийг аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлан эмчилж байна. Тэдгээр хүний ойрын хавьтал болох 11 хүнийг мөн тусгаарлан ажиглаж байна. Өнгөрсөн шөнө ирсэн болохоор ойрын хавьтал цөөн байна. 

Дээрх 10 иргэнээс гадна  Хужирт суман дахь сувилалд долоон иргэн хэвтэн эмчлүүлж Дархан-Уул аймаг руу буцаж ирсэн нь тогтоогдсон. Тэдгээрийн хоёроос нь мөн халдвар илэрсэн. Халдвар нэмэгдэж батлагдвал Дархан сумын хэмжээнд хэд хэдэн үйл ажиллагааг хязгаарлана" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна