Энэ сарын 19-нд БЗД-ийн 26-р хороонд байрлах "Элизабет" хотхонд барилгаас хүн унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Тухайн өдрийн 12:24 цагт Цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэст 15 давхрын цонхоор хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн ч гурван минутын дараа буюу 12:27 цагт үсэрсэн тухай дуудлага ирсэн байдаг.
Хэрэг гарсны дараа ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Амь хохирогч С-ийн хэрэгт холбогдуулан түүний нөхөр Б-г саатуулан шалгаж эхэлсэн” гэж мэдээлсэн юм. Мөн Б-ийн хувьд өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн хэргээр саатуулагдаж байсан тухай эх сурвалжууд мэдээлж байв.
Тэгвэл амь хохирогч нь Б-тэй гэр бүлээ цуцлуулсан ч байсан ч өнгөрсөн жилээс хамтран амьдарч байсан байна. Тэд гурван жилийн өмнө бага хүүхдээ төрүүлсний дараа тэд гэр бүлээ цуцлуулсан байж. Талийгаач 3-15 насны дөрвөн хүүхэд ээжийн хамт амьдардаг байсан аж.
Хэрэг болдог өдөр Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээр дээрх хэрэг гарсан байж болзошгүй байгаа талаар эх сурвалжууд бичиж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.189.218
Нэгэнтээ л таарч тохирохгүй салсан бол тэр хүн засрана гэж байхгүй хайран сайхан бүсгүй хөөрхий үр хүүхдүүд.
Хариулах202.9.40.170
Arhi az jargal iin daisn
Хариулах139.5.217.211
Балиар нөхрийн оронцог хог вэ? Иймэрхүү балиар архичингууд яахаархаа амьд яваад байдаг бнаа
Хариулах109.183.244.156
jmar muuhai buduuleg bairbaishan mongoloor duuren huzaagiin model uu ?
Хариулах66.181.161.56
Яах гэж эргэж суув даа тэр муу нөхөр нь шидсэн байна яасан харгис хатуу хорвоо вэ хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу
Хариулах