Завхан аймгийн Тосонцэнгэл суманд хатуу хөл хорио тогтоолоо

16 цаг 44 минутын өмнө

Өвөрхангай аймгийн Хужирт сумын "Сэмжид Хужирт" сувилал халдварын голомт болсонтой холбогдуулан судалгаа гаргахад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хоёр иргэн  энэ сарын 14-21-ний өдрүүдэд тус сувилалд амарсан байна. Тус хоёр иргэнээс  өчигдөр 20:00 цагийн үeд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад нэг иргэний хариу эeрэг гарлаа. Иймд аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб яаралтай хуралдаж, сумын Засаг даргын захирамжаар Тосонцэнгэл сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Ойрын болон дам хавьтлуудыг тогтоож 26 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарсан бол 16 иргэний PCR шинжилгээний сорьцыг өнөөдөр ХӨСҮТ-рүү тээвэрлэв. PCR шинжилгээний хариу гартал Тосонцэнгэл суманд хатуу хөл хорио тогтоож, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна