Өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 163 иргэн эх орондоо ирнэ

2021/03/24

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц  өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлалд 19:00 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор БНСУ, Тайвань, Испани, Тайланд улсаас 163 иргэн эх орондоо ирнэ.

Эдгээр иргэдийн тав нь жирэмсэн, зургаа нь өндөр настан, найм нь эрүүл мэндийн шалтгаантай, 35 нь  бага насны хүүхэдтэй гэр бүл, 109 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байна.

Иргэдийг “Лион”, зочид буудал “Багабаян” амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна