Завхан аймгийн Улиастай суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул 14:00 цагаас эхлэн хөл хорио тогтоохоор шийдвэрлэжээ.
Тодруулбал, Олимпын хорооны томилолтоор Улаанбаатар хотоос Баянхонгор аймгаар дамжиж Гуравдугаар сарын 23-ны өдөр Улиастай суманд ирсэн таван хүний гурвынх нь түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ.
Түргэвчилсэн оношлуурын хариу нь эерэг гарсан иргэд өчигдөр Завхан буудалд байрласан бөгөөд рeсторан, Усан бассейны саун, караокед орсон байна. Дээрх иргэдийн хавьтлыг тогтоох зорилгоор Улиастай суманд гуравдугаар сарын 24-ний өдрийн 14:00 цагаас эхлэн хөл хорио тогтоож, орох гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Мөн хавьтлуудыг тогтоож, шинжилгээний хариу гартал Улиастай сумын сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлээд байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна