Өнөөдөр нийслэлийн зургаан байршлыг хамгаалалтад авчээ

С.Гандэлгэр
2021/03/24

Нийслэлд коронавирусийн халдвар илэрсэн зарим байршилд цагдаагийн хамгаалалт тогтоож байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр 14:00 цагийн байдлаар нийслэлийн хоёр дүүргийн зургаан байршлыг шинээр хамгаалалтад аваад байна.

Үүнд,

Чингэлтэй дүүрэгт:

  • 4 дүгээр хороо, 20 дугаар байр,
  • 4 дүгээр хороо, 24 дүгээр байр,
  • 6 дугаар хороо 47 дугаар байр,

Налайх дүүрэгт:

  • 5 дугаар хороо, 72 дугаар байр,
  • 2 дугаар хороо, 1 дүгээр байр,
  • 8 дугаар хороо, 31б байр багтаж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Өнөөдөр 218 хүнээс коронавирусийн халдвар илэрч, дотоодод бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 5,047 болсон. Үүнээс 4,650 нь Улаанбаатар хотод бүртгэгдээд байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна