Говьсүмбэр аймгийн Баянтал сумын хоёрдугаар багийн “Хоёр толгой” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 17 км-т, 3.24-ний өдрийн 21:45 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бол Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 36 км-т, Ө-51°13”48” У-100°25”12”/ 03.25-ны өдрийн 06:54 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй болохыг аймгуудын ОБЕГ-аас мэдээлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна