Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

2021/03/25

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын урд байрлах Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Радио локаторын станцад ээлж солигдохоор PCR болон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч Улаанбаатар хотоос ирсэн ажилтнуудаас өнөөдөр /2021.03.25/ өглөө түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг хариу гарчээ.

Иймд PCR-ийн шинжилгээг авч, онош тодруулах, ойрын хавьтал, маршрутыг тогтоох судалгааны баг, хариу арга хэмжээ авах баг ажиллаж байна аж. Улмаар тус сумын Онцгой комиссын шийдвэрээр 24 цагийн хөл хорио тогтоожээ.

Бор-Өндөр суманд гарсан сэжигтэй тохиолдлоос болон хавьтлуудаас PCR шинжилгээ авч байгаа бөгөөд өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид хариу гарна гэж Хэнтий аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна