Ирэх сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо

2021/03/25

Засгийн газраас Монгол Улсын хилийг 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шат дараатай нээхээр төлөвлөж байгаатай холбоотойгоор 4 дүгээр сард зарласан тусгай үүргийн нислэгээр Сөүлээс бусад чиглэлээс ирэх иргэд тийзээ шууд авиакомпаниудад хандан худалдан авах энгийн горимд шилжиж байна. Үүнд зөвхөн транзит зорчигч авах Сөүл-Улаанбаатар чиглэлийн 04 дүгээр сарын 23-ны нислэг мөн хамаарна.  

Мөн Сөүл-Улаанбаатар чиглэлд хийгдэх 04 дүгээр 14-ний өдрийн Асиана Эйрлайнс, 28-ны өдрийн Кореан Эйр компанийн нислэгээр тус тус ирэх хүсэлтэй Солонгост байгаа иргэд эдгээр компанид шууд хандан тийзээ авч болох аж. 

Харин МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн зорчигчийн нэрсийг ЭСЯ-нд хандан иргэдийн гаргасан өргөдлийн дарааллаар Сөүл дэх МИАТ компанийн төлөөлөгчийн газарт хүргүүлж баталгаажуулах юм.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна