Зөвхөн УОК-ын зөвшөөрлөөр зорчигчийг хил нэвтрүүлнэ

2021/03/26

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулж, хугацааг нь нэг сараар сунгажээ. Ингэснээр ирэх тавдугаар сарын 1 хүртэл хилийн 14 боомтоор ачаа тээврийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж, зорчих хөдөлгөөнийг хорьсон хэвээр байх аж. Зөвхөн Улсын онцгой комиссын зөвшөөрлөөр зорчигчийг хил нэвтрүүлэх юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна