Улиастай сум сургалтын үйл ажиллагааг хаажээ

2021/03/26

Завхан аймагт томилолтоор ажилласан гурван иргэнээс коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотой Аймгийн Шуурхай штаб хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ.

Ойрын болон дам хавьтал болсон иргэдийн PCR шинжилгээний хариу гартал Улиастай сумаас орох, гарах хөдөлгөөн, үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэхээр шийдвэрлэжээ

Батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын 20 иргэнийг цаг алдалгүй тусгаарлах байранд оруулж, хамгаалалтад авсан байна. Хоёрдугаар хавьтлын 86 иргэнийг хяналтад авсан тул Улиастай суманд хатуу хөл хорио тогтоохгүй.  Нэгдүгээр хавьтлын 20 иргэнээс өнөөдөр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авна гэж Завхан аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна