Халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор УОК өнөөдөр 14:00 цагаас хуралдахаар зарласан ч хойшилж, 19.00 цагаас хуралдахаар болжээ.
Тус хуралдаанаар цар тахлын дэгдэлтийг тогтоохын тулд хөл хорио тогтоох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрээ гаргах аж. Түүнчлэн коронавирусийн эсрэг вакцины татан авалтын талаар хэлэлцэхээр болжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн үеэр "Өнөөдөр Засгийн газрын зарим гишүүн, Улсын Онцгой комисс болон нийлслэлийн удирдлагууд хамтарсан хурал хийж, нөхцөл байдлыг дахин үнэлнэ. Хөл хорио тавихгүй байхын төлөө эцсийн мөч хүртэл Засгийн газар зогсоно" гэж хэлсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна