Сэрэмжлүүлэг: Нэг настай хүүхэд үерийн усанд живж амиа алджээ

2021/03/26


Өнөөдөр  /2021.03.26/ ой 6 сартай хүүхэд шар усны үерт живж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны айл өрхүүд үерийн усанд автаж, улмаар гурван хүүхэдтэй айлын бага нь  шар усны үерт живж, бяцхан зүрх энэ хорвоог орхижээ.

Энэхүү сэтгэл өвтгөм үйл явдлын талаар масс.мн сайт газар дээрээс нь шууд мэдээлэл хүргэх үеэр

Хүүхдээ алдсан ээж "Улсаас газрын зөвшөөрлийг олгоод хоёр жил болж байгаа. Улмаар иргэд хүнд нөхцөлд амьдарч байгааг мэдсээр байж арга хэмжээ аваагүй" хэмээн гомдолтой байгаагаа илэрхийлжээ. 

 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.23.84
    2021/03/29

    Хүүхдээ харж, хамгаалах үүрэг эцэг, эхэд байгаа, ялангуяа 1,6 настай бол бүр бяцхан хүүхэд банйа ш дээ. ум маани бадми хум

    Хариулах
  • 202.9.46.254
    2021/03/28

    Хүүхдээ харж байхгүй даанч яавдаа Яасан болгоомжгүй юм бэ

    Хариулах