"Нарантуул"-д задгай талбайн худалдаа эрхлэгчдийг дархлаажуулна

2021/03/29

Нарантуул олон улсын төвд 8000 орчим түрээслэгч ажиллаж байгаагаас задгай талбайд худалдаа эрхлэгч 4700 орчим иргэн дархлаажуулалтанд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн байна.

Хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа задгай талбайн худалдаа эрхлэгчдийн хүсэлтийг харгалзан, гуравдугаар сарын 30-ны өдөр вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар болжээ.

Нийслэл хотод томоохон хүнсний зах худалдааны 50 гаруй төв, 100 гаруй сүлжээ дэлгүүр, хүнсний гол нэрийн импортын үйл ажиллагаа эрхэлдэг 30 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Үүний зэрэгцээ жижиг буюу 8 болон 6 нэрийн 3500 хүнсний дэлгүүр ажиллаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна