Коронавируст халдвар (COVID-19)-ийн үед иргэн та дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлааг дэмжиж халдварлах эрсдэлийг бууруулна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Үүнд:
Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, цай уух, Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах, Халуун шөлтэй хоол идэх, адуу, хонь, сонгино, саримс, хөмүүл түлхүү хэрэглэх, давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй.
Мөн жимс тэр дундаа нимбэг, чацаргана, аньс, хан боргоцой, жүрж, бэрсүүт жүрж, нэрс, улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа дэмжих, мөн халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх хэрэгтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна