САЛААН ДАРГАДАА ЗОДУУЛСАН ЦЭРЭГ эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна

С.Гандэлгэр
2021/03/29

Зэвсэгт хүчний 326-р дугаар ангийн салаан дарга архи ууж, согтуурсан үедээ цэргээ зодож, танхайрсан хэрэг өнгөрсөн шөнө гарлаа.

Тодруулбал, Хан-Уул дүүрэгт байрлах 326-р цэргийн ангийн салаан дарга, дэслэгч Г нь архи ууж, согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч, байлдагч Б-г зодож, гэмтээжээ.

Хохирогч Б нь Төрийн тусгай албан хаагчдийн нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хохирогчийн тархинд цус харваж ухаангүй байдалтай эмчлүүлж байгаа  талаар эх сурвалж мэдээллээ

Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна.  



Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.230
    2021/03/30

    naad tsereg chiny 7 honohgvi shuu de khuurkhii

    Хариулах
  • 211.216.26.12
    2021/03/29

    Mash sain emchlyylj avahgyi bol hojim ni urhag uchtei boloh vii.

    Хариулах
  • 66.181.184.246
    2021/03/29

    Орой ажил тарснаас хойш бага дарга нар архи ууж тасаг хэсэж цэрэг дэглэж цаг өнгөрөөдөг юм. Ангийн эмч нь мэдсэн ч захирагчдаа мэдээлдэггүй нууцдаг

    Хариулах
  • 203.91.112.130
    2021/03/29

    хэнтэй байлдах гэж гүзээтэй генерал нэртэй гахайнууд мэрэгжлийн армитай болоод зардлаа хэмнэх тар их мөнгөөр залуучуудйн амьдрал дээш тат

    Хариулах
  • 59.153.115.120
    2021/03/29

    Арми ийм байсан одоо ч ийм л байа. Хэддугээр зуун ямар нийгэм билээ ямар ч еерчилт байхгуй армид хугацаат цэрэг хэрэггуй гэрээт цэрэг мэрэгжлийн ахлагч нарын ендер маняврын бурэлдхуунтэй цомхон жинхэнэ кадрын арми болгох хэрэгтэй хангалт цалин ендер байх хэрэгтэй

    Хариулах
  • 150.129.142.14
    2021/03/29

    Хүүхдүүдээ цэрэгт битгий явуул. Томчууд нь өөрсдөө хүүхдүүдээ цэрэгт явуулдаггүй ш дээ. Эрүүл саруул хүүхэд авч явчихаад тахир дутуу болгоно. Энэ сайд дарга нар нь шинэчлэлт хийж яргалалт гэдэг юмыг байхгүй болгосон цагт хүүхдүүдээ цэрэгт явуул.

    Хариулах
  • 122.201.23.84
    2021/03/29

    Яахаараа цэргийн анги дотор согтууруулах ундаа байдаг билээ? Салаан даргыг хэн захирч байсан юм гээд шат шатны дарга нарт нь хариуцлага тооцох хэрэгтэй!!!

    Хариулах
  • 66.181.169.162
    2021/03/29

    салаан дарга будаа 3,5 жил авчээ танхай шүү дээ

    Хариулах
  • 124.158.81.69
    2021/03/29

    Арай ч дэ хүн мөнүү???Яасан зэрлэг юм бэ.

    Хариулах
  • 66.181.185.209
    2021/03/29

    Одоо цэрэгт дэглэлт байлгүй яахав ,бид даагаад гараад ирсэн, одооны хүүхдүүд бие сэтгэлийн хат байхгүй байна гэж донгосдог юмнууд юу гэж сургаал айлдах бол

    Хариулах
  • 202.126.89.98
    2021/03/29

    Арчаагүй юмыг насаар нь хорь хайрхан сайхан хүүхэд

    Хариулах
  • 202.9.46.148
    2021/03/29

    Армийн сахилга бат сулраад байгаа нь ЗХЖШ ын дарга генерал Ганзоригтой холбоотой болов уу . Женко Баттулга энэ нөхөрийг томилж байсан , анги байгууллага удирдаж байгаагүй цэрэгийн хэрэгийн мэдлэг дадлага туршлагагүй үлбгэр хүн яаж армид дэг журам тогтоохов дээ. АН аас Ерөнхийлөгч томилогдсон цагаас хойш Арми чадвар муутай хүмүүсээр дүүрсэний гор гарч байна шүү

    Хариулах