Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Хустайн гурван даваа” гэдэг газар ойн түймэр гарч, 1.2 га талбай шатжээ.
Энэ талаарх дуудлагыг гуравдугаар сарын 28-ны өдрийн 13:30 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна
Улмаас тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялгант тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 18:54 цагт цурамд оруулж, гуравдугаар сарын 29-ний өдрийн 07:00 цагт унтрааж, багийн Засаг даргад хүлээлгэн өгчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна