Улаанбаатар хотод халдварын голомт эрс ихсэж байгаатай холбоотойгоор Захирагчийн ажлын албанаас тусгай зориулалтын мананцар үүсгэгч автомашинаар халдварын голомт, болзошгүй байршлууд, хүн ихээр төвлөрч буй автобусны буудал, тоглоомын талбайг халдваргүйтгэх ажлыг тогтмол зохион байгуулж байна.
Өнөөдөр Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Баянгол дүүргийн Голден парк зэрэг байршлуудад халдваргүйтгэл хийж байна.
Маргаашаас үргэлжлүүлэн халдвар их бүртгэгдэж буй бүсүүдэд ариутгал хийхээр төлөвлөсөн гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна