Улаанбаатар хотод гуравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн нөөцийн махыг худалдаалж эхлээд байна. Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 17 аж ахуй нэгжтэй мах бэлтгэх гэрээ хийснээс нийт 11 мянга гаруй тонн махны нөөцийг бүрдүүлээд байгааг албаныхан мэдээлсэн юм.
Үүнд “Баатрууд тэнгэр”, “Мах Импэкс”, “Нүүдэлчин”, “Цалуут импекс”, “Цэц манхан” зэрэг 16 компани нөөцийн махыг 100 хувь бэлтгэжээ. Одоогоор нөөцийн махыг хүнсний 400 гаруй дэлгүүрээр худалдан борлуулж эхлээд байна.
Нөөцийн мах нэг уутандаа 2-3 кг-аар савлагдсан.
1 килограммийн үнэ: /Засгийн газраас тогтоосон/
Нөөцийн мах худалдаалж буй хүнсний дэлгүүрийн хаяг, байршил
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна