Монголын Үндэсний шигшээ баг “Катар – 2022” ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны хүрээнд энэ сарын 30-нд Японы шигшээ багтай тоглох хуваарьтай байгаа.
Тажикстаны багтай хийсэн тоглолтын дараа манай шигшээ Япон Улсад очсон юм. Одоо Японы Чибад бэлтгэлдээ гараад байна.
Дэлхийн чансааны 27-д бичигддэг Япон улсын эсрэг манай залуус гуравдугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын цагаар 18.30 цагаас тоглоно. Тус тоглолтыг Монголд SPS Television, Японд ФҮЖИ телевиз дамжуулан үзүүлэх юм.
Дашрамд дуулгахад, Японы шигшээ байгийн эсрэг хийх тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал болон техникийн уулзалтууд бүгд өнөөдөр онлайн хэлбэрээр явагдана. Тиймээс та бүхэнд хоёр багийн дасгалжуулагч болоод тамирчдын ярилцлагыг тун удахгүй хүргэх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.80.210.175
Mongoliin hulbumbugiin undesnii shigshee bag tamirchid dasgaljuulagch nartaa Amjilt hvsir ner turiin 1goal hiigeerei
Хариулах