Цар тахалтай тэмцэх олон улсын гэрээ байгуулна

2021/03/30

Дэлхийн 20 гаруй орон болон олон улсын байгууллагын удирдагчид ирээдүйн цар тахлуудтай тэмцэх хамтын гэрээ байгуулах санаачлагыг дэмжиж байна. Энэ тухай Германы Frankfurter Allgemeine Zeitung сонин бичжээ.

Санаачлагыг дэмжигчдийн тоонд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Германы канцлер Ангела Меркель, ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус нар багтаж байна.

 Хамтын гэрээ байгуулах нь ирээдүйд илрэх өвчин гамшигтэй тэмцэхэд чухал үр нөлөө үзүүлнэ гэж лидерүүд найдаж буй ажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна