Үсчин, гоо сайханчид COVID-19 эсрэг вакцинд хамрагдах хүсэлтээ хороондоо өгнө

2021/03/30

Худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ажилчид COVID-19 эсрэг вакцинд нэн тэргүүнд хамрагдах ёстой хүмүүсийн жагсаалтад багтсан. Тиймээс  хувиараа үсчин, гоо сайхны үйлчилгээ эрхэлдэг иргэд дүүрэг, хороондоо вакцинд хамрагдах хүсэлтээ гаргана гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа мэдээлэв.

Тэрээр "Үйлчилгээний албан байгууллагууд тухайн оршин суугаа дүүрэгтээ вакцинд хамрагдах тухай хүсэлтээ өгөх ёстой. Үсчин, гоо сайхан болон бусад үйлчилгээний байгууллага тухайн дүүрэгтээ дархлаажуулалтад хамрагдах хүний тоо, мэдээллийг албан бичгээр хүргэсэн бол төлөвлөлтөд орсон байгаа. Хүсэлтээ өгсөн хүмүүсийг вакцины нэмэлт татан авалтаар дархлаажуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна" гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.70.7
    2021/03/30

    Үсчингүүд халдвар тараах магдлал маш өндөр байна.Цэвэрлэгээ муу хийж байна дээр нь маск зүүгүй ажиллаж байна хяналт сайн тавих шаардлагатай

    Хариулах