Засгийн газар дөрөвдүгээр сарын 3-18-нд хөл хорио тогтоох эсэхийг хэлэлцэнэ

2021/03/31

Коронавирусын халдварын тоо буурахгүй байгаатай холбоотойгоор Улсын онцгой комисс уржигдар хуралдаж дөрөвдүгээр сарын 3-18-нд хатуу хөл хорио тогтоох Эрүүл мэндийн яамны саналыг дэмжсэн юм. Энэхүү саналыг Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх юм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажилласан. Энэ үеэрээ “Засгийн газрын хувьд эдийн засгаа аль болох нээлттэй байлгах бодлого баримталж ирсэн. Гэхдээ эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсоно. Шинжлэх ухааны дээр гишгэсэн улстөрч байж болохгүй. УОК-оос хөл хорио тавих санал гаргасан. Засгийн газрын хувьд хэрэв хөл хорио тавих бол тодорхой үр дүнтэй арга хэмжээг авах ёстой гэж үзэж байгаа. Өмнөх хөл хорионы үе “Нэг хаалга-нэг шинжилгээ” хөтөлбөрийг зохион байгуулснаар бид эдийн засгаа нээх боломж бүрдсэн. Тэгвэл энэ удаад хөл хорио тавих бол дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Хэрэв энэ удаад хөл хорио тогтооно гэж үзвэл бид дөрөвдүгээр сардаа багтаж нэг сая иргэнээ вакцинжуулах зорилт тавьж байж үр дүнтэй болно” гэсэн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна