Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 10652 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдварын 377 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 8447 боллоо. Шинээр бүртгэгдсэн 377 тохиолдол нь бүгд дотоододын халдвар. Үүний 328 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд өвчлөлийн тоо 7000 боллоо. Сүүлийн 24 цагт аймаг орон нутагт 49 тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал
- Дархан-Уул 16
- Архангай 7
- Өвөрхангай 6
- Орхон 15
- Говьсүмбэр 2
- Сэлэнгэ 4
- Булган 4
- Завхан 2
- Төв 5
- Увс 1
- Хөвсгөл 5
- Ховд 1 тохиолдол илэрчээ.
Өнөөдөр 95 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар нийт эмчлэгдсэн хүний тоо 4920 боллоо. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид19-ийн халдвартай хоёр хүн нас барсан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна