Коронавирусээр өвчилсөн 69, 84 настай хоёр иргэн нас баржээ

2021/03/31

Коронавирусийн халдвараар өвчилж, эмчлүүлж байсан хоёр хүн өчигдөр нас баржээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:  Сүүлийн 24 цагт хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ дуулгаж байна. Нас барсан хоёр хүн нь 69 настай 84 настай байна.

24 цагт 95 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 4920 боллоо.

Шинээр батлагдсан 377 тохиолдол бүгд дотоодын халдвар байна. Гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй байна. Үүний 328 нь Улаанбаатарт бүргэгдэж, нийслэлийн халдварын тоо 7000 боллоо. Аймаг орон нутагт 49 тохиолдол бүртгэгдэж, орон нутгийн өвчлөл 910 хүрлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна