Б.Батдаваа: 2020 онд өрхийн орлого 57 мянган төгрөгөөр нэмэгдсэн

2021/03/31

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Энэ үеэр тус хорооны дарга Б.Батдаваа өрхийн орлогын статистик ямар байгааг танилцууллаа. Тэрээр "2020 оны жилийн эцсийн байдлаар өрхийн орлого өмнөх онтойгоо харьцуулахад 57 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Төрөөс үзүүлж байгаа тэтгэвэр, тэтгэмж, халамж нэмэгдсэнтэй холбоотойгоор өрхийн орлого нэмэгдсэн гэж дүгнэж байгаа. 2019 онд нэг өрхөд очдог тэтгэвэр, тэтгэмжийн дундаж 230 мянган төгрөг байсан бол 2020 онд 315 мянга болж 85 мянган төгрөгөөр нэмэгдсэн.

Гэхдээ цар тахлын нөлөөлөл 2020 оны дөрөвдүгээр улиралд их байсан учраас гуравдугаар улиралтай харьцуулбал өрхийн орлого 76 мянган төгрөгөөр буурсан" гэлээ. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.16.38
    2021/04/07

    Орлого бүх навс унаж байна. Инфляци өёөж бна. Хөл хорио. Вирусны улмаас ажил хийх хүн олдохоо байсан.

    Хариулах
  • 192.82.69.216
    2021/03/31

    Iim l ichdeggui maluud hudal too helj suuh ymdaa!!!

    Хариулах
  • 202.21.124.131
    2021/03/31

    Sdaa bitgii shaaldaa. Yahaaraa ingej hudlaa too barimt gargaj bdgiin bee. Ta nar ajilaavhiij chadahgui baigaan bishuu huush

    Хариулах
    • 66.181.189.248
      2021/03/31

      Юмны үнэ3дахин нэмэгдсэнийг эд нар яагаад анзаараагүй байдаг билээ