4-р сарын 1-ний өдөр ЗГХЭГ-ын дарга, МУ-ын сайд Ц.Нямдоржийн С.Зориг агсны хэрэгтэй холбоотой хэвлэлд өгсөн ярилцлагын онцлох ишлэлүүдийг та бүхэнд хүргэе.
Хүрэлбат уржигдар талбай дээр нэг үг хэлсэн. Энэ хэрэгт захиалагч гэж Бат-Үүлийг татаад дараа нь хэргийг хаасан гэж хэлсэн. Булган гэдэг хүнийг 10 сар хорьсон хамсаатан гэж хорьсон. Ганхуяг гэдэг хүнийг 8 сар хорьсон. 2016 оны орон нутгийн сонгуулийн өмнөхөн есөн сард Бат-Үүлийг яллагдагчаар татсан.
С.Зоригийн хэргийн ажиллагаанд Монголын хуулийн Зургаан байгууллага бүгд оролцсон. АТГ, ТЕГ, Цагдаа, ШШГГ, Прокурор, Шүүх зургуулаа энд оролцсон. Оролцоогүй хуулийн байгууллага байхгүй. Яг 1937 оны онцгой комисс шиг аргаар ажилласан.
Миний яриад байгаа гол юм бол энэ хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг хэлмэгдүүлсэн гэдгийг л яриад байгаа. Энэ хоёр суллагдах ёстой. Яагаад гэм зэмгүй улсуудыг зургаан жил шоронд хорьж байгаа юм бэ ? гэдэг асуудлыг би 16 оноос хойш яг таван жил өнгрөөд ярьж байна.
Хилсээр Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг хилсээр шоронд хийсэн. Хилс хэрэг үүрүүлэхдээ эрүүдэн шүүх ажиллагааг хийсэн. Яргалсан. Сая хоёр зүйлээр ял авсан. Нэг нь эрүүдэн шүүсэн, нөгөө нь гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн. Гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчинө гэдэг нь жишээ нь тагнуулын ажиллагаан гүйцэтгэх ажиллагаанд явагддаг тогтоолд Эрдэнэбат өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан явдал. Тэрэнд прокурор гарын үсэг зурдаггүй юм.
АТГ бол хүн амины хэрэг дээр гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг газар биш. АТГ бол хахуулийн хэрэг мөрддөг газар.
2014 онд Ч.Сайханбилэгийн засгийн газар байгуулагдаад 2014 оны 11 сард Б.Хурц ТЕГ-ын дарга болсон. 2015 онд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гүйцэтгэх ажиллагаа идэвхжиж 8 сарын 31-нд барьж хорьсон. Би бол энэ яргалалтыг илрүүлэх гэж өнөөдрийг хүртэл эцсээ хүртэл явж байгаа хүн.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шинэ илэрсэн нөхцөл байдлын улмаас шинэ илэрсэн нөхцөл байдлыг шалгах гэж дотроо дөрвөн заалттай. Дараах нөхцөл байдал илэрвэл шинээр хэргийг авч үзнэ гэсний дагуу прокурор эсэргүүцэл бичих ёстой. Ял хүлээлгэсэн хэргийг шинээр авч үзье. Эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн байна гэдэг эсэргүүцэл бичээд Дээд шүүх гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэрэг шийдэгдэх ёстой.
Энэ хэрэг дээр яагаад том алдаа гарсан юм бэ гэхээр тэр гүйцэтгэх ажиллагааг хийсэн нэг гол хүн нь Уран зургийн сургууль төгссөн хүн, нэг нь мэргэн буудагч, Прокурор гээд байгаа Г.Эрдэнэбат чинь хилийн цэргийн сургууль төгссөн хуулийн хэрэг хянадаг ажил хийж үзээгүй, дандаа дарга нар дагаж албан тушаал авсан хүмүүс. Ийм хүмүүсээр муу юм аа хийлгэсэн. Б.Хурц чинь барилгын техником төгссөн хүн. Яс хуулийн мэргэжлээр төгссөн хүн огт биш. Оросууд замбараагүй диплом зарж байхад хоёр жилийн тагнуулын курс төгссөн.
Б.Булган 10 сар мөрдөгдөж байхдаа гурван удаа мэдүүлэг өгсөн. Гурвууланд нь энэ хоёр хүн чинь биш гэдгийг шууд хэлсэн. Дараа нь нүүрэлдсэн нүүрэлдэхдээ энэ биш ээ гэдгийг шууд хэлсэн. Ингээд зохиол бичдэг хүмүүст ашиггүй мэдээлэл өгөөд байсан учраас, зохиол бичдэг хүмүүс гэдэг нь Б.Хурц, Г.Эрдэнэбат гэж шууд хэлж байна шүү. Би бол зохиол бичдэг хүн биш, баримттай ярьдаг хүн. Тэгээд Б.Булганыг шүүх хуралд оруулаагүй.
Одоо энэ улс төрийн зорилгоор тараагаад байгаа гээд бичлэгүүд бол энэ хэргийн өчүүхэн хэсэг нь шүү дээ. Одоо хэргийн материалууд ил гараад ирэхлээр яаж тамласан нь бүр ил болох байх л даа. Тамлах бол тамтаггүй шүү дээ.
Т.Чимгээгийн өмгөөлөгч Оюунцэцэг гээд эмэгтэй байгаа. Хүүхдийг нь хам тамхины хэрэгт холбогдуулж хүртэл дарамталж үзсэн шүү дээ. Өмгөөлөгчтэй нь 2017 онд яам дээр очоод анх удаа уулзаж байсан. Тэгэхэд 2016 онд тэр өмгөөлөгч бид хоёрыг Солонгост нууцаар уулзлаа гэсэн бид хоёрын зурагтай юм гаргаж тавьж байсан.
Эрүүл ухаантай хүний санаанд багтамгүй аргаар эд нар бүх юмыг хийсэн учраас би зэвүү хүрээд өнөөдрийг хүртэл яваад байгаа юм. Нэг ч Монгол хүн, нэг ч Монгол иргэн ийм яргалалт тамлалт үзэх ёсгүй.
Хэргийн газарт гаднын хүн оруулж болдоггүй. 10-р сарын 02 гэдэг өдөр Улсын мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн бүх алба хаагч хуучин даргаа гаргаж өгөх гээд Хандгайтад амралтад явчихсан байсан. Тэр хойгуур гарсан хэрэг. Тэгээд хэргийн газрын үзлэг хийж чаддаггүй этгээд үзлэг хийгээд, тэрийг нь сүүлд нь нөхөөд. Тэгээд яг хэргийн газар дээр Ц.Элбэгдорж тэргүүтэй 70-д хүн ороод гарсан байдаг. Яг ийм юман дээр алдаа гарахаар дараачийн бүх боломжууд нь хаагддаг.
Цагдан хорих хууль гээд байдаг. Дээр үеийн хууль. Тэр хуульд нэг хэрэгт холбогдсон хүмүүсийн хамтад нь хорьж болохгүй гэсэн заалт байдаг, ялтанг сэжигтэнтэй хамт хорьж болохгүй гэсэн заалт байдаг. Энэ хэрэг дээр юу боллоо ? Амгаланбаатар нь Содномдаржаа дээр орчихсон. Хүн алаад ял авчихсан Амгаланбаатарыг Содномдаржаа дээр оруулчихсан. Шал өөр хэргээр 15 жилийн хорих ял авсан том биетэй хоригдлыг дахиад содномдаржаа дээр оруулчихсан. Хоёулаа хамсаад л өдөр шөнөгүй өртөөлж нойргүй хонуулаад л тамлаж байсан биз дээ. Наад захын юм нь энэ шүү дээ.
Цаашдаа энэ хууль хяналтын байгууллага нь ямар ажиллагаа хийхийг би мэдэхгүй. Энэ бол цэвэр цагдаа, тагнуул, дээрээс нь прокурор хяналт тавьж гүйцэтгэх ажил. Нийт дүнгээрээ энэ хэрэгт 1998 оноос хойш 53 хүнийг сэжигтэн, яллагдагчаар татсан гэж прокурор шүүх хурал дээр хэлсэн. 54 шүү. Энэ тавин гурваас хоёр нь л Содномдаржаа, Т.Чимгээ хоёр. Гэхдээ ийм дайны ярга явагдсан эсэхийг цаашаа лавшруулж шалгах юм байгаа биз. Би бол үүнд нэг их оролцдоггүй байсан шүү дээ.
2016 оноос би гүнзгий орсон, энэ хоёр хүнийг хэлмэгдүүлсэн үеэс.Түүнээс өмнө би энэ хэрэгт дөхдөг ч үгүй байсан. Яагаад гээч? Энэ хэрэгт манай намын хүмүүсийг ч харддаг байсан, АН-ын хүмүүсийг ч харддаг байсан. Ийм улс төрийн хардлагатай гүйцэтгэх мөрдөн байцаах ажиллагаанд эрх үүрэггүй хуулийн сайд ороод эхлэхээр чинь нөгөө хардлага чинь лавширдаг юм байгаа биз дээ?
Тэр Содномдаржаа дээр орсон өндөр биетэй ялтан байна шүү дээ. Түүнийг чинь би өөрөө явж байж, арай гэж Содномдаржаа, Т.Чимгээ хоёртой уулзаж байж арай гэж нэг баримжааг нь гаргаж байж, тав дахь өдөр, зургаа дахь өдөр эндээс хүн явуулж байж Төв аймгийн цаад талд нэг хорих анги байдаг юм. Тэнд ял эдэлж байсан гэдгийг нь олсон шүү дээ. Гэхдээ тэр Содномдаржаатай уулзахад надад нэг мундаг юм ажиглагдсан. Би нэг зурагтай очсон юм. Энэ байж магадгүй гэж. Тэгээд тэр хүний Тэгээд тэр хүний зургийг үзүүлээд нөгөө Итгэл гэдэг ялтан хажууд байсан гэж өргөдөл бичээд байдаг байсан байхгүй юу. Тэгээд олсон хүнийхээ зургийг үзүүлсэн чинь нэг хардчихаад Би хэдийгээр их ядарч байгаа ч гэсэн хүн хэлмэгдүүлж чадахгүй, худлаа хэлж чадахгүй, наад чинь биш. Шууд хэлсэн дээ. Би хэлмэгдэхийн зовлонг биеэрээ үзсэн, танд худлаа хэлж чадахгүй ээ, наад чинь биш байна гэсэн
Энэ асуудлаар би ярьж эхлээгүй бол энэ хэрэг ингээд дарагдаад дуусах байсан байх. Өөр энийг хэлэх хүн ерөөсөө гараагүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.184.73
Zorigiin allaga bol mash holoos irsen chuluu!! Guitsetgegchid ni l mongolchuud. Ted nar henuud gedeg ni todorhoi bolson gehdee yaj ch chadahgui baigaa. Gardan hiigchid ni nogoo ertontsod.
Хариулах66.181.179.23
Nymdorj nootoi har novshiig shalgaval ih yum garch irne dee
Хариулах66.181.191.54
Яаж ч бодсон Хил хамгаалахын багш өөрөө очиж Эбэгийн зөвлөх болсон 1.5 жил прокурор хийсэн хүн илрүүлсэн гээд боддоо. Нямка хажууд нь 17 жилийн туршлагатай прокурор хүн шүү. Илт хэлмэгдүүлсэн учраас ингэж бна ийм хүмүүс ховор шүү. Нямдорж гуай үнэхээр өнөө цагийн төрийн ноён нуруу юм даа.
Хариулах66.181.161.98
Ккк
192.82.67.155
Хэрэгтэнүүд. Нямдоржийг олон янзаар гүтгэдэг бичдэг. Өөрсдөө илэрнэ гэж айдаг
Хариулах66.181.161.17
Уг сайн мэдэж бна даа.ккк Энэ 2 хүнийг гаргачихвал захиалагч ирэхгүй гэж байна даа. Хүн алсан хүн тийм алсан гэж хэлэх үү. Тэднийг айлгаж сүрдүүлээд байж эхлүүлэхийг Нямдорж сайн мэднэ хэрэглэж ч байсан хүн шүү дээ... Энэ хэргийг илрүүлэхгү байх захиалгатай хүн Нямдорж мөнөөс мөн шүү дээ... Тийм ч учир бүх ЗГ үед сайд хийдэг нь захиалагч илэрхээс хамгаалах байгаа юм ...
Хариулах59.153.113.149
Nyamdorj ene hereg deer aragui ajilsan. Uur hun estoi tuhai ued duugraagui shuu uursdud n heregtei ued heden heden hun daraan orilood bsan odoo bugd l alga ene hereg deer Nyamdorj gaviyaatai busad uls turiin uym iin buruutgaj bolnoo ard tumen joohon tsenzuurtei uymaa yalgaj salgaj har
Хариулах203.91.115.50
Ер энэ төрийн хутгуурт,шүүн таслах ажиллагаа ямар хаиаатай юм.Санаа зовоод дүр эсгэн ородцоод байгаа.нь СЭЖИГТЭЙ юм шигээ.
Хариулах203.91.115.56
Бусад хэцүү2 хэргүүд болж бхад тоож юм хэлдэггү хэрнээ зоригийн хэрэгт яасан их тоожүзж бх юм нямдорж гуад нэг учир бнадаа
Хариулах202.126.90.67
Nyamdorj neg l nootoi sanagdaad bgaam daa. odoo ulaarad guigeed bgaam. ene hunii nugel nudere garah odor ireesei
Хариулах150.129.142.227
Энэ хүн өөрөө л олон хүний их сонирхолыг татаад байдаг юм. Сайн шалгаад мухарлачихад тун гэмгүй дээ.
Хариулах66.181.161.67
14 жил хууль зүйн сайд хийхдээ тэгээд энэ хэргийг та яагаад илрүүлээгүй юм анх энэ хоёр хүнийг байцааж байхад л наад нөхдүүдчинь алаагүй гээд байсан тэгэхэд алсан хүнийг нь та мэдэж байсан юмуу
Хариулах59.153.112.52
Буруугүй гээд энэ 2г сулалчхаар буруутан нь одоо хаана байна. Энэ хэрэн тэгээд замхарах
Хариулах202.126.90.67
td hoi barimt bgaa l bolod l horison bh. daanch hetruuled baitsasan bolod buur heregsehgui bolchih ged bgaach yum shig
217.149.163.176
Хүнийг сайн таньдаг хүнээс л Энэ хэргийг хай Түүнээс хаа холын хөдөөний хүн .Юу ч билээдээ
Хариулах66.181.184.188
Нямдорж гуайд ямар ч хамаагүй байж болох байсан, Арай ч ийм юм байж болохгүй гэсэн сэтгэл зүрх, ухамсар байгаа учраас өдий хүртэл явсан Бусад нь дуугардаггүй нь харамсалтай, Нөгөө шударга АН хаа яваа юм болоо.... явсан байх Өөр нэг ч хүн ганц үг дуугардаггүй нь хармсалтай санагддаг
Хариулах66.181.161.117
тэгээд алуурчин хаа бна
66.181.161.62
Харж л байя. Энэ арга хэмжээнд Нямка өөрөө холбогдчих бий дээ.
Хариулах64.119.19.203
Малыш дотроосоо гэж байнга л шахуу ярьдаг байсан даа
Хариулах64.119.21.70
Алуурчныг хаа холоос хайх хэрэггүй. Гэмт хэрэг ихэвчлэн найз нөхдийн дундаас л ихэвчлэн үйлдэгддэг.
Хариулах122.201.22.21
Хэрэг гарсны дараахан НИНЖ БИЛЭГТ нар тун ойрын хүмүүс л энэ хэрэгтэй холбоотой гэж олны дунд " талбайд" хэлж байсан