Эх орны торгон хил дээр ХҮҮ мэндэллээ


Эх орны торгон хил дээр хүү мэндэлсэн талаар Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ тухай тус хэлтэс: "Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгон дахь хилийн 0285 дугаар ангийн дугаар салбарт эх орны торгон хил дээр хүү мэндэллээ.

Харуулын дарга, ахлах ахлагч Д.Түмэн-Өлзийгийн эхнэр Ц.Наранчимэг 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны 21:00 цагийн орчим өвдөж, дуудлага өгсөн боловч эмнэлэгт хүргэгдэж амжилгүй, 22:35 цагт салбарын байрлалд амаржиж, 2,700 грамм хүүтэй боллоо. Тухайн газар орны хувьд сум, орон нутгаас нэлээд алслагдмал, газар орны бартаа, саад ихтэй тул эмч нар хилийн байрлалд нь эх барих шийдвэр гаргасан байна.

 
Нярайг Улаанхус сумын эмэгтэйчүүдийн их эмч Х.Жанболат, Улаанхус сумын III багийн эмч Х.Үмбат, салбарын ариун цэврийн зааварлагч Б.Хадах нар эх барьж авчээ. Эх хүүгийн биеийн байдал сайн, сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Аавын хувьд тухайн өдөр хилд үүрэг гүйцэтгэж байсан бол ээж Ц.Наранчимэг салбарын байранд охин, хүү хоёртойгоо байжээ. Ийнхүү эх орны хил дээр Монгол Улсын нэгэн иргэн дуугаа хадаан мэндэлсэн сайхан мэдээг та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Монголын үрс маш олон болох болтугай" гэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.71
    2021/04/13

    Buur hiliin zurvas ym gej bodson chini tsergiin bairand l tursun ym bn ingej sur badruulaad yahav hiliin tsergiin uchinuun olon zuu myngan ur sad zastaviinhaa bairlald turuud usch undiij irsen ym shuu!!

    Хариулах