Самарт явж байсан хэсэг иргэд машиндаа угаартаж нас барсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р багийн нутаг дэвсгэрт энэ сарын 12-ны өдрийн 14:30 цагийн үед зургаан иргэн угаартаж нас барсан байдалтай олдож цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн байна.
Хэргийг тодруулбал, тус багт оршин суух 22-46 насны Т, Г, нарын зургаан иргэн тус багийн нутаг дэвсгэрт самарт явж байхдаа бүхээгтэй /битүү/ машины тэвшин дээр унтаж байгаад угаартаж нас баржээ. Уг хэргийг тус сумын цагдаагийн хэлтэс шалгаж байна. Азаар машины гадна унтаж байсан жолооч нь л амьд үлдсэн гэх мэдээллийг эх сурвалжаас өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.65
Tegnee ter ta muusain umnuud ter gemgui huurhii amitan boloh heremnii hooliig deeremdej bulaaj avhaar Oi Savdag hariugaa avch baigaa ene de ! bolj ! Oin Ezen Savdag gej baidag um shu ! medej avtsgaa !
Хариулах66.181.186.154
Ум ма ни бад мэ хум. Хайран хүмүүс. Засаг хоолны мөнгө өгөөд байхад ,урин дулаан орохыг хүлээхгүй яав даа. Байгалийн хишгийг залбираад зохих үед нь хүртэж байх хэрэгтэй л дээ
Хариулах