Хязгаарлагдаагүй салбарын ажилтан машиндаа өөр хүн суулгаж явбал ХАРИУЦЛАГА ТООЦНО

С.Гандэлгэр
2021/04/13

Хот хөл хорионы үеийн замын хөдөлгөөний зохицуулалттай холбоотойгоор үүсэж буй асуудлын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Энхбат тайлбар мэдээлэл өглөө.

- Одоогийн байдлаар замын эрчмийн нөхцөл байдал хэр байна вэ?

Улаанбаатар хотод эрчимтэй тээврийн хөдөлгөөнд оролцдог 400-450 мянган тээврийн хэрэгсэл бий. Үүнтэй уялдуулан бид гурван цаг тутамд хөдөлгөөний эрчмийг гаргаж байна. Одоогийн байдлаар хөдөлгөөний эрчим Улаанбаатар хотод 7 орчим хувьтай байна. Өөрөөр хэлбэл, нийт хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн 4 орчим хувь нь хөдөлгөөнд оролцож байна гэсэн үг.

- Иргэд агаар салхинд  хэрхэн гарах вэ?

- Гэрийнхээ ойролцоох цэцэрлэг, тоглоомын талбай, спортын талбай дээр салхилах боломжийг олгосон. Гэтэл гэр бүлээрээ Богд-Уул руу гарна гэх мэтээр буруу ойлгоод явж байгаа хүмүүс гараад, хэлж ойлгуулсан. Гэхдээ мэдээгүй гээд цөөн иргэн ийм асуудал гаргаж байгаа.

- Дугаарын хязгаарлалтад хамрагдахгүй тээврийн хэрэгслийн тухайд ?

- Цөөн хэдэн ажил үйлчилгээ хамрагдахгүй. Үүнд,

  1. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа /яаралтай байдлаар/
  2. Хүнсний үйлдвэрлэл, түгээлт, /Тухайн бүтээгдэхүүнийг түгээх тусгай ачаатай, хөргүүртэй, сурталчилгааг наасан зориулалтын хүнс түгээлтийн автомашинууд явна. / Хувийн автомашинаар түгээлт хийж яваа бол явуулахгүй.
  3. Буяны үйл ажиллагаа /Буяны үйл ажиллагаанд оролцох автомашинд тухайн буяны байгууллагаас олгодог бичиг авч хөдөлгөөнд оролцуулах/
  4. Тусгай чиг үүрэг бүхий /Хөл хорионы ажлыг сахиулж байгаа ажилчид хамаарна/
  5. Тусгай нислэгээр эх орондоо ирж байгаа иргэд /тийзийг нь үндэслэн зорчуулна/
  6. Гэрийн тусгаарлалт руу явж байгаа тохиолдолд зөвлөмжид нь тулгуурлан тээврийн хэрэгслийг нь хөдөлгөөн оролцуулна.

- Зарим байгууллагын ажилчид тодорхойлолтоо бариад эмх замбараагүй байдал үүсгэн хөдөлгөөнд оролцсон суудал хэр гарч байгаа  вэ ?

 - Өөрөө хязгаарлагдаагүй байгууллагын ажилтан тээврийн хэрэгсэлдээ ар гэрийнхнийгээ буюу өөр хүн суулгаад явж байгаа тохиолдолд хариуцлага тооцно. Хувийн ч бай, төрийн ч бай аль ч байгууллага өөрсдийн ажилчдынхаа бичиг баримтад хяналт тавьж, хуваариа нягтлахыг хүсье. Хэрэв танай байгууллагын ажилтан нэрийдлээр хуурамч бичигтэй явж байгаад баригдвал тухайн хариуцлагын асуудал яригдана.  Мөн орон нутаг руу зайлшгүй шаардлагаар зорчих, онц шаардлагатай иргэн тухайн очих аймагтаа хүсэлт гаргаад, шинжилгээ өгөөд, аймгаас нь зөвшөөрөл гарсан тохиолдолд явах боломжтой гэдгийг дахин сануулъя. Зөрчил гаргахгүй л бол торгуулийн асуудал яригдахгүй. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна