Дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн улс даяар хатуу хөл хорионы дэглэмж шилжсэн ч халдварын тоо буурахгүй байгаа тухайд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа өнөөдөр "Хөл хорио тогтоосноос хойш өвчлөл саардаг.
Өнөөдөр 800 гаруй тохиолдол батлагдсан нь нууц үеийн хугацаагаар тооцвол 4-6 хоногийн өмнө халдвар авсан хүмүүс юм. Хөл хорионы үр дүнг харах хараахан болоогүй байна. Халдварын тоо, эндэгдлийг бууруулах нь хөл хорионы хугацаанаас хамаардаг зүйл. Бид тодорхой тооцооллыг хийгээд явж байгаа. Хатуу хөл хориог ямар хугацаагаар тогтоохоос үр дүн хамаарна" гэсэн тайлбар өгсөн юм.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: "Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн үеэр энэ удаагийн хөл хорионы үр дүнгийн талаарх тооцооллыг танилцуулсан.
Тодруулбал 28 хоногийн хөл хорионы тооцооллыг яг адилхан хийж үзвэл, ойролцоогоор тавдугаар сарын 8 гэхэд халдварын тархалт огцом буурахаар харагдаж байна. Энэ тооцооллоор долоодугаар сарын эхэн гэхэд өвчлөлийн тоо өдөрт 10-аас доош орохоор харагдаж байгаа” гэсэн юм.
Түүнчлэн “Бидэнд халдварыг нэлээд хэмжээнд бууруулах уу, эсвэл эрүүл мэндийн ажилтнууддаа нэг удаа амьсгаа авах чөлөө өгөх үү гэсэн хоёр сонголт л харагдаж байгаа. Бидний зүгээс аль болох урт хугацаагаар хөл хорио тогтоох шаардлагатай гэж үзэж байна” гэсэн байр суурийг тэрбээр мөн илэрхийлсэн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.74
Одоо болио бид та нарын тоглоом болох ёсгүй шүү энэ 300 мянгаар хэд хоног амьдар гээд байнаа
Хариулах66.181.161.118
odoo bolicnee dahin hol horiogehiin zeelti ulsuud zogsoh ym bol yaj zeelee tolhiin aed irged deglmee bariad ywbal boloo bishvv ta nar togtmol tsalinti bzdee bitgii daward baarai
Хариулах66.181.161.17
Za odoo dawraad baigaarai
Хариулах202.126.90.50
Төсвийн ажилтай тогтмол цалинтайгууд нь ч яахав болж л байгаа байх, хувиараа худалдаа наймаа хийдэг хүмүүс ар гэр амьдрал ахуй түрээс банкны мөнгө гээд хэцүүхэн л байна шүү. Шал дэмий үр дүнгүй хөл хорихоор больсон нь дээр
Хариулах202.126.89.138
Балай мангуунууд бүүр даварлаа
Хариулах64.119.17.49
Хуцдаг нохойнууд 300к дууслаа босох блгүйдээ
Хариулах202.55.188.99
Больж үз
Хариулах203.91.112.133
болимоор юмаа. хамаг юм өнгөрлөө. худлаа ш дээ
Хариулах